Чен Гуанчен ярилцлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Чен Гуанчен ярилцлага өгчээ

Хятадын тэрс үзэлтэн Чен Гуанчен АНУ-д очсоны дараа телевизэд өгсөн анхны ярилцлагадаа эх нутагтаа үлдсэн хамаатнууд болон найзууддаа сэтгэл зовинож буйгаа ярьжээ.  Эрх чөлөөний амтыг мэдэрч буй тэрс үзэлтэн "Би олон жил гэрийн хорионд олон жил байсан болохоор нарны гэрэл, зөөлөн салхины сэвшээг мэдрээгүй удсан байна. Би их удаан ертөнцөөс тасарчээ” хэмээн ярьсан аж.

Чен гэрийн хорио гэж ярихаас цааргалж, үүнийг хууль бус цагдан хорилт гэж хэлвэл үнэнд нийцнэ гэжээ. Гэвч цагдан хорилт, шийтгэл ч түүний мөрөөдлийг үгүй хийж чадаагүй гэж тэрс үзэлтэн ярьжээ. Чен Гуанчен өнгөрсөн бямба гаригт АНУ-д эхнэр хүүхдийнхээ хамт хөл тавьсан бөгөөд Нью Йоркийн их сургуульд тэтгэлгээр суралцахаар болсон билээ. Ченийг гэрийн хорионоос зугатсаны дараа түүний ахынх нь хүүд хүн амины хэрэг тулган баривчилсан бөгөөд  ах нь хууль зүйн туслалцаа авахаар тосгоноо орхиход хүрчээ. Чений үеэлийг хууль сахиулагчид одоо ч баривчлан хорьж байгаа бөгөөд Хятадын хууль сахиулагчид 2006 онд Ченийг баривчлахад хэрэглэсэн аргаа хэрэглэжээ. Түүнийг 2006 онд замын хөдөлгөөнийг санаатай саад учруулж, улсын эд хөрөнгийг эвдэлж сүйтгэсэн гэсэн ял тулгасан бөгөөд өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхийг нь хязгаарласан юм. Чен дээрх шалтгааны улмаас ах, үеэлийнхээ аюулгүй байдалд ихэд сэтгэл зовинож байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж