”Мон Уран”-ы Б.Наранхүүг баривчлаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

”Мон Уран”-ы Б.Наранхүүг баривчлаагүй гэв

Авлигатай тэмцэх газрынхан өнөөдөр үдээс өмнө “Сод монгол” группийн захирал Ц.Анандбазар, “Мон уран” компанийн захирал Б.Наранхүү нарыг баривчилсан тухай хэвлэлүүд мэдээлжээ. Энэ талаар тодруулахад, “Сод монгол” группийн захирал Ц.Анандбазарыг баривчилсан нь үнэн гэх мэдээллийг баттай эх сурвалж өглөө. Ц.Анандбазарын хувьд  Дорноговь, Говьсүмбэрт МАН-аас нэр дэвшээд байгаа юм. Эх сурвалжийн хэлснээр түүнийг үүнээс өмнө нь АТГ-аас нэг удаа баривчлахаар оролдсон ч зугатаалган алдаж байжээ.

Харин "Мон Уран"-ы Б.Наранхүүг баривчилсан гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд одоо АТГ-т хэрэг нь шалгагдаж байгаа УИХ-ын Х.Наранхүүтэй андуурагдсан бололтой. "Мон Уран"-ын Б.Наранхүү яг одоо Ардчилсан намын нэр дэвшигчдийн хамт хүндэтгэлийн чуулганд оролцохоор "Буянт-Ухаа" спорт цогцолборт ирээд байгаа аж.


Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж