Дэлхийн хэмжилзүйн өдрийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн хэмжилзүйн өдрийг тэмдэглэв

Төв аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Заамар сумын ЗДТГ-тай хамтран “Дэлхийн хэмжилзүйн өдөр”-ийг тохиолдуулан “Баталгаажсан хэмжих хэрэгсэл – Таны амьдралд” аяныг 14 хоногийн хугацаатайгаар зохион байгууллаа. Аяны хүрээнд Заамар , Цээл, Угтаал-Цайдам, Аргалант, Баянцогт, Баянхангай, Сүмбэр, Баянцагаан, Лүн, Өндөрширээт сумын хэмжээнд ашиглаж буй 195 ширхэг цулыг хэмжих, 350 ширхэг цахилгааны зарцуулалтын хэмжих хэрэгслүүдийг шалгаж баталгаажууллаа. Заамар суманд үйл ажиллагаа эрхлэж буй 135 үйлчилгээнд холбогдох стандартын дагуу үнэлгээ хийж баталгаажуулалтын зөвлөлийн аравдугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн 81 үйлчилгээний газрын тохирлын гэрчилгээний хугацааг сунгав. Энэ үеэр Монгол Улсад ашиглаж буй хэмжих хэрэгсэл болон ашиглалтаас хасагдсан хэмжих хэрэгсэл, Хэмжүүр баталгаажуулалтын ач, холбогдол сэдвээр сургалт зохион байгууллаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж