ХЗХ-ны хохирогчид “ХЗХ-дод үйл ажиллагаа явуулах эрхийг төр засаг хууль тогтоомж гарган, зохицуулж өгсөн. Тиймээс төр ХЗХ-ны хохирогчдын өмнө үүрэг хүлээх хэрэгтэй. Хуулийн дагуу ажиллаж байсан хоршоодод шалгалт хийж, залилан хийсэн гэсэн үндэслэлээр эздийг нь арван жилийн чанга дэглэмтэй хорих ял оноож, эд хөрөнгийг нь хурааж авсан нь хохирогчдод хохирлоо барагдуулахад хүндрэл учруулсаар байна. Ж.Мэндбаярыг нийт 11.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр 10 жилийн чанга дэглэмтэй хорих ял оноосон. Өнөөдрийн байдлаар Ж.Мэндбаяр ялын 2.1-ээс доошгүй жилийг өнгөрүүлээд байгаа юм. Тиймээс дэглэм бууруулах хүсэлт гаргаж байна. Түүнийг хорих бус, хамтран ажиллаж, хохирлоо барагдуулах ёстой” гэлээ.
“Глоб”-ын Ж.Мэндбаярыг суллахыг хүсэв
ШШГЕГ-ын харьяа 427 дугаар ангид хоригдож буй ”Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоог /ХЗХ/-г үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр тавдугаар сарын сарын 19-нээс эхлэн шоронд өлсгөлөн зарласан билээ. Түүнийг өлсгөлөн зарласантай холбогдуулан “Глоб кредит” ХЗХ-ны хохирогчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Д.ЖАРГАЛ