Найруулагч Б.Чингүүн ээлжит бэлгээ удахгүй тохиох эр үрсийн баярт зориулан дэлгэх гэж байна. Богино хэмжээний уран бүтээлүүдээрээ Монголын кино урлагт өөрийн байр суурийг хэдийнээ эзэлсэн тэрбээр хамгийн сүүлд олон ангит кинонд анх удаа хүч үзсэн. “Боловсрол суваг” телевизээр үдэш бүр таньд хүрч буй “Наран мандах нутаг” киног найруулсан Б.Чингүүн саяхан “Ээжээ таньд баярлалаа” нэртэй богино хэмжээний киноныхоо зураг авалтад оржээ. Энэ бүтээлийн гол дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ш.Дэлгэржаргал, УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, жүжигчин А.Ганчимэг нар тогложээ. Б.Чингүүний шинэ уран бүтээл ирэх зургадугаар сарын 1-нд үзэгчдийн хүртээл болох гэнэ.
“Ээжээ таньд баярлалаа” богино хэмжээний киноны зураг авалтын зургуудыг ЭНД дарж сонирхоно уу.
Г.ДАША