Эргэн сануулахад, Б.Оюунбат нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа таван тэрбумын өртөгтэй Төв цэнгэлдэх хүрээлэн барих тендэрийг авчээ. Гэвч мэргэжлийн экспертүүд үзээд хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон гэж дүгнэсэн байна. Түүнчлэн Орхон аймагт зарласан таван тендерийг шалгахад гурвыг нь хууль бусаар явуулсан талаар зарим эх сурвалж хэлдэг. Орхон аймагт “Бурхан багшийн сэрэг дүр” нэртэй хөшөө босгосон “Тод-жаргал” ХХК нь Засаг дарга Д.Оюунбаттай ямар нэг сэжмээр холбоотой, тендер шалгаруулалтад оролцоогүй, татварт өртэй зэрэг зөрчил илэрсэн гэж үздэг. Түүнийг эрүүгийн хуулийн 263-ийн 263.2-д заасан үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Орхоны Засаг даргыг шүүнэ
Орхон аймгийн Засаг дарга асан Б.Оюунбатын гомдлыг өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу Улсын дээд шүүхэд энэ сарын 30-нд хэлэлцэх тов гарсан байна. Түүнд өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон юм.
Д.ЖАРГАЛ