
Азурайз ХХК нь энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн “Microsoft” компанийн “Silver competency” буюу мөнгөн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ. Энэ эрх нь тухайн компанийг “Microsoft”-ийн шийдлүүдийг хамгийн зөв, үр ашигтай нэвтрүүлэх чадамжтай болохыг баталдаг аж. Мөн тус компани “Adobe”, “Autodesk”, “Bitdefender”, “Microsoft”, “GFI”, “WMware”, “Redhat” зэрэг дэлхийд алдартай үйлдвэрлэгчдийн албан ёсны лицензтэй програм хамгамжуудын худалдаа үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.
У.БОЛОР