Санал өгөх талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Санал өгөх талаар мэдээлнэ

Энэ жилийн УИХ-ын сонгуулийн онцлог бол гадаадад байгаа Монгол Улсын иргэд саналаа өгч оролцох явдал юм. Гадаад ажиллаж, амьдарч, сурч буй Монгол Улсын иргэд намуудын нэрээр санал өгөхөөр хуульчлагдсан. Тэд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар бүхий газарт очиж саналаа өгөхөөр хуульчлаад байсан ч заавал тэгэх албагүй, олноороо төвлөрсөн газруудад санал өгөх эрхтэй гэсэн өөрчлөлт ороод байгаа.

АНУ, европын орнууд, ОХУ-д байгаа монголчууд идэвх сайтай байгаа ч БНСУ-д байгаа монголчууд зохион байгуулалт тааруу байна гэсэн мэдээлэл сонсогдож эхэлсэн.

Тэгвэл гадаадад байгаа Монгол Улсын иргэд УИХ-ын сонгуульд яаж оролцохтой холбогдсон асуудал, ажлын явцын талаар ГХЯ-ны хурлын зааланд өнөөдөр 15.00 цагт хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж