
Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Украйн улсын иргэн 34 настай Сергей, 24 настай Юрий нар нь энэ сарын 18-23-ныг хүртэлх дөрөв хоногийн хугацаанд Хаан банкны АТМ-аас ойролцоогоор 100 сая төгрөг авсан нь тогтоогдсон байна. Тэд хулгайлсан 100 сая төгрөгийг 40 мянган еврогоор солиулж, хуруу зайны хэмжээтэй болтол нь имэрч бөөрөнхийлөөд гадуур нь гялгар уутаар бүрсэн байжээ. Гэмт этгээдүүд Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах томоохон банкны АТМ-аас мөнгө залилсан байна. Гадаадын иргэн гэмт хэрэгт холбогдсон тохиодолд УМБГ-ын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгадаг. Тиймээс тэдний хэргийг УМБГ шалгаж эхэлсэн байна.
Д.Жаргалсүрэн