Голомт банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани болох “Голомт секюритиз” ХХК өчигдөр буюу 2012 оны 5-р сарын 24-ний өдөр албан ёсоор өрхөө татаж, үнэт цаас хөрөнгө оруулалтын мэргэжлийн найдвартай үйлчилгээг иргэддээ үзүүлж эхэллээ.
Монгол орны эдийн засгийн өсөлт, уул уурхай эрдэс баялгийн салбарт орж ирэх хөрөнгө оруулалтын урсгалыг дагаад сүүлийн жилүүдэд гадаад дотоодын иргэд Монголын хөрөнгийн биржийг ихэд сонирхох болсон. Ингэхдээ аливаа үнэт цаасны худалдааг зөвхөн брокер дилерийн компаниар дамжуулан худалдан авах, худалдах боломжтой байдаг.
Тэр ч утгаараа гадаад дотоодын хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн байгууллагуудад ажилласан манай туршлагатай хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд та бүхэнд зах зээлийн судалгаа, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгч, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, өндөр түвшинд бэлтгэгдсэн брокерууд Монгол төдийгүй Хонгконг, Австрали, Нью Йорк зэрэг Олон улсын хөрөнгийн биржүүд дээр арилжаалагдаж байгаа хувьцаа, бонд зэрэг үнэт цаасыг таны өмнөөс худалдах, худалдан авах зуучлах үйлчилгээг үзүүлэх юм.