Богино хэмжээний киноны олон улсын наадмын өнгөрсөн сард болсон шалгаруулалтад Монголын загвар өмсөгч Л.Гэгээгийн тоглосон “Тогоруу ахайтан” бүтээл загварын кино төрөлд түрүүлжээ. Түүнчлэн загвар өмсөгч Л.Гэгээ нь “Singtel” буюу Сингапурын хамгийн том үүрэн утасны корпорацын сурталчилгаанд тоглосон байна. Л.Гэгээ өмнө нь АНУ, Их Британи, Японы загварын агентлагуудад гэрээгээр ажиллаж байсан туршлагатай загвар өмсөгч юм байна. Тэрээр “Гоёл” наадмын гадаад харилцааны хэсгийг хариуцан, япон болон сингапур загвар зохион бүтээгчдийг урьж оролцуулж байжээ.
Киног ЭНД дарж үзнэ үү
Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN