Нэр дэвшигчдийг бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдийг бүртгэнэ

УИХ-ын сонгуульд оролцох намууд өчигдөр нэр дэвшигчдээ тодруулж дууслаа. Харин энэ сарын 30-наас өмнө СЕХ нэр дэвшигчдийг бүртгэж дуусах ёстой. Одоо нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш тав  хоногийн хугацаанд багтаан тойрогт нэр дэвшигчийн баримт бичгийг тойргийн хороонд, тойрогт нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм байна. Энэ хугацаа ирэх долоо хоногийн лхагва гаригт буюу тавдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болж, нэр дэвшигчдийн нэрс хороодод хүрэх учиртай. Нэр дэвшигчдийг Улсын дээд шүүх 29.2.4-т заасан, ЦЕГ 29.2.5-д заасан тодорхойлолтыг үндэслэн тус бүрээр гаргаж, Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороонд сонгууль товлон зарласан өдрөөс хойш  35 хоногийн дотор буюу зургадугаар сарын 2-ний өдөр хүргүүлснээр СЕХ хэлэлцэж, зургадугаар сарын 6-ны дотор нэр дэвшигчид албан ёсоор сонгуульд оролцох эрхтэй болох юм. Ингээд нэр дэвших өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж