Хөдөө аж ахуйн тооллого эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн тооллого эхэллээ

Монголын Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулдаг хөдөө аж ахуйн тооллого, түүвэр судалгаа өнөөдрөөс эхэллээ. Монгол Улсын Статистикийн тухай хууль болон Засгийн газрын 137 тоот тогтоолын дагуу зохион байгуулдаг уг судалгаа ирэх зургадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулах ажээ. Тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүдээс гадна хөдөөгийн хөгжил, байгаль орчин, ус, газар ашиглалт, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаарх мэдээлэл, түүнчлэн хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй өрхийн үйлдвэрлэл, орлого, зардал, хүнсний хомсдол, хангамж, санхүү, мал эмнэлгийн үйлчилгээ зэрэг бусад нэмэлт мэдээллийг бүрдүүлнэ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж