Ардчилсан намаас өнөөдөр 17.00 цагт Монгол Улсын Их хурлын 2012 оны сонгуульд өрсөлдөх намын нэр дэвшигчдээ танилцуулах ёслолын Их чуулганыг Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулахаар болжээ. Их чуулганд тус намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид оролцохоос гадна орон нутагт дахь намын хорооны дарга, гишүүд бас оролцох юм байна.
Г.ДАРЬ