Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1 дэх хэсэгт заасан шаардлагыг нэр дэвшигчид хангасан талаархи тодорхойлолтыг Монгол Улсын Дээд шүүх мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч тус бүрээр гаргаж байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүх ирэх амралтын өдрүүдэд ажиллаж, 10.00-17.00 цаг хүртэл нэр дэвшигчдээс мэдүүлэг хүлээн авахаар болсон байна.
Д.ЖАРГАЛСҮРЭН