“Дархан-50” цогцолбор Wi-Fi орчинтой боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

“Дархан-50” цогцолбор Wi-Fi орчинтой боллоо

“Монголын цахилгаан холбоо” ХК Дархан-Уул аймаг дахь суурин утасны
хэрэглэгчдийн утасны дугаарт өөрчлөлт оруулж, техникийн шинэчлэлийг
өнгөрсөн онд хийсэн. Ингэснээр тус Цахилгаан холбоо компани нь орон
нутагт суурин утасны хэрэглэгчдийнхээ дугаарлалтыг урьдынхаас илүү
хялбар, энгийн болгон өөрчилж хот хооронд болон бусад сүлжээнд дуудлага
хийхэд олон оронтой тоо цуглуулж цаг алдах хүндрэлгүй болгосон билээ.
Монголын цахилгаан холбоо компани орон нутагт хийгдэж байгаа энэхүү
техникийн шинэчлэлтийг Дархан хотоос эхлүүлж байсан нь УИХ-ын гишүүн,
УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарын
санаачилснаар биелэллээ олсон. Түүнчлэн тус цахилгаан холбоо компани
Дархан хот дахь “Цахилгаан холбоо” компанийн Дархан салбар буюу Шуудан,
холбооны газраас Залуучууд театр, дархан-50 цогцолборын хоорон дахь орон
зайг үнэгүй чөлөөт интернетийн бүс болгохоо зарлаж байсан юм. Тэгвэл
дээрх амлалтаа ажил хэрэг болгож, энэ 7 хоногоос эхлэн Дархан-50
цогцолборыг wi-fi орчинтой болгожээ. Ингэснээр амралт, чөлөөт цагаа тус
цогцолборт өнгөрөөж байгаа иргэн, хэн боловч Wi-Fi  сүлжээ дэмждэг гар
утас, зөөврийн комьпютер болон бусад төхөөрөмжүүдийг ашиглан үнэ
төлбөргүй интернет ашиглах боломжтой боллоо. Дарханчууд мэдээлэл,
технологийн хөгжилтэй ийнхүү хөл нийлүүлэн алхах боломж улам бүр
нэмэгдэж эхэлж байна. wi fi орчинг хайлгаад, g11 гэсэн сонголтоор ямар
нэгэн нууц үггүйгээр өндөр хурдны интернэтэд цагийн хязгааргүй орох
боломжийг нээж өглөө.

М.Дэлгэржаргал /Дархан-Уул аймаг/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж