
Сүүлийн жилүүдэд нийгмийн сайн сайхны төлөө болон ажилтан руугаа хандсан санал, санаачлагыг ихээр гаргах болсон бөгөөд ажил олгогч ажилтнууддаа тэтгэврийн хуримтлал үүсгэхэд нь хувь нэмэр оруулах сонирхолтой болж байгаа юм. Тиймээс энэ ажлыг хэрэгжүүлэхээр санамж бичгийн дагуу талууд МҮХАҮТ-ийн гишүүн компаниудын дундын тэтгэврийн санг байгуулах чиглэлээр ажиллах аж. МҮХАҮТ-д Монголын ТОП аж ахуй нэгжүүд, жижиг дунд бизнес эрхлэгч хувь хүмүүс гээд нийт нийслэлд 960, орон нутагт 1760 гишүүн байгууллага, аж ахуй нэгж байдаг гэнэ.
У.БОЛОР