УИХ-д МАН-аас Архангай аймагт нэр дэвших нь бараг тодорхой хэмээн дуулдаж байсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай намын нэрсийн жагсаалтад ч, тойрогт нэр дэвшигчдэд ч багтсангүй. Хэд хоногийн өмнө түүнийг УИХ-д дэвшихгүй гэсэн яриа Төрийн ордонд дуулдаж байсан нь үнэн боллоо. Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулбал Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь парламентын гаднаас бүрдэх юм. Хашир сайд УИХ-д нэр дэвшилгүй дахин Засгийн газрын гишүүнээр ажиллахаар УИХ-д нэр дэвшээгүй байх магадлалтай гэж ойрын хүмүүс нь хэлж байна.
Д.ОЮУН