
Гадаад дахь монголчуудын саналыг авах журамд гадаадад амьдарч байгаа монгол иргэн нь УИХ-ын сонгуульд оролцохын тулд тухайн орон дахь Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлэх ёстой. Хэрвээ шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол түүнийгээ давхар хийлгэнэ. Дараа нь УИХ-ын сонгуульд оролцохоор саналаа өгөхийн тулд ирэх зургадугаар сарын 10-нд дахин Дипломат төлөөлөгчийн газраа хүрэлцэн очиж сонгуульд саналаа өгөхөөр заасан.
Д.Жаргал