МАХН-МҮАН-ын эвслээс намын нэрийн
жагсаалтаар найман хүнийг жагсаагаад байна. Жагсаалтыг МАХН-ын дарга
Н.Энхбаяр тэргүүлж УИХ-ын гишүүнд горилж байна. Хэрэв шүүхээр сонгуулиас
наана хэргээ таслуулчихгүй бол тэрбээр намын нэрээр УИХ-д орж ирэх
баталгаагаа бараг хийчихлээ. УИХ-ын гишүүн, МАХН-ын шинэхэн нарийн
бичгийн дарга Ч.Улаан жагсаалтыг удаалж байна. Уг нь УИХ-д сууж байх
ёстой хүний нэг гавьяат хуульч С.Нарангэрэл гуравт бичигджээ.

УИХ-ын
гишүүн асан Ц.Оюунгэрэл листийн дөрөвт байгаа бол УИХ-ын гишүүн
Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгт, УИХ-ын гишүүн асан М.Энхсайхан
Дархан-Уул аймагт нэр дэвшихээр болоод байна. Дэд сайд асан Н.Удвал,
Г.Шийлэгдамба гээд төр түшилцэж явсан кандидатууд зоосныг харахад бас ч
боловсон хүчин гайгүй нам гэдгээ нэр дэвшилтээрээ харуулжээ.

Ингээд МАХН-МҮАН-ын нэр дэвшигчдийг танилцуулъя.
Жагсаалтаар нэр дэвшигчид:
- Н.Энхбаяр
- УИХ-ын гишүүн Ч.Улаан,
- Монгол Улсын гавьяат хуульч С.Нарангэрэл,
- Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар,
- хуульч, өмгөөлөгч О.Баасанхүү,
- гавьяат эдийн засагч Ч.Хурц,
- С.Авирмэд,
- Э.Батшугар
Тойрогт нэр дэвшигчид: