МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл урьд шөнө ээлжлэн хуралдаж намын жагсаалтаар УИХ-ын сонгуульд нэр дэвших 28 хүний нэрийг эцэслэн тодрууллаа. УИХ-д ногоон гэрлээр гарах боломжтой жагсаалтын эхний 10-т намын удирдлага болоод олон жил төр түшсэн эрхмүүдийг эрэмбэлжээ. МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, 1990 оноос хойш төр түшиж буй дархан түшээ гэгдэх УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, олон дараалан УИХ-д сонгогдож намдаа суудал авчирч байсан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд нар орсон байна. Мөн Батлан хамгаалахын залуу сайд Ж.Энхбаярыг багтаажээ. МАН-ын шинэ нарийн бичгийн дарга нар болох Я.Содбаатар, Д.Сарангэрэл нар эхний 10-т эрэмблэгдлээ. МАН-ын жагсаалтын эхний аравт ганц эмэгтэй багтсан нь Д.Сарангэрэл юм. Ингэснээр юутай ч нэг эмэгтэй гишүүнээ МАН дархлаад авлаа. МАН-ын жагсаалтад нийт 11 эмэгтэй багтаад байна.
Жагсаалтаар нэр дэвшигчид:
- С.Батболд, МАН-ын дарга
- У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
- Д.Дэмбэрэл, УИХ-ын дарга
- Ө.Энхтүвшин, МАН-ын УИХ дахь бүлгийн дарга
- Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн
- Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- Н.Энхболд, УИХ-ын дэд дарга
- Я.Содбаатар, МАН-ын нарийн бичгийн дарга
- Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд
- Д.Сарангэрэл, намын нарийн бичгийн дарга
- Л.Оюун-Эрдэнэ, НАМЗХ-ын дарга
- Ц.Гарамжав, ЭБЭХ-ний дэд сайд
- Ц.Сүхбаатар
- Б.Ундармаа, БСШУ-ы дэд сайд
- Э.Мөнх-Очир, УИХ-ын гишүүн
- Б.Долгор, Ерөнхий сайдын зөвлөх
- Ж.Цолмон, ЭМ-ийн дэд сайд
- Б.Батцэцэг, “Мөнхийн үсэг” группын захирал
- Х.Баделхан, УИХ-ын гишүүн
- В.Удвал, ХЗДХ-ийн дэд сайд
- Д.Энхчимэг
- Ж.Сауле, ХХААХҮ-ийн дэд сайд
- Г.Мөнхцэцэг, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал
- Д.Энхчимэг, "Петровис" компанийн захирал
- Ш.Раднаасэд, МАН-ын генсекийн зөвлөх
- Ц.Цэнгэл, УИХ-ын гишүүн
- Д.Дондог, УИХ-ын гишүүн
- П.Баянмөнх
Тойрогт нэр дэвшигчид: