Он гарсаар Жавхлан гавьяатын гурав дахь охин хорвоод мэндэлсэн.
Байнга олны хараанд өртөж байдаг түүний хайр дурлал ч ямагт сонирхол
татсаар ирсэн юм. Тиймдээ ч фенүүдийнх нь хувьд Жавхлангийн хайр
дурлал нүдэн дээр нь л өрнөж байдаг нь нууц биш. “Шуранхай” хамтлагийн
дуучин С.Эрдэнэчимэгтэй дэр нэгтгээд багагүй хугацаа өнгөрч байгаа тэд
өдгөө хоёр хөөрхөн охинтой болсон. Одоо дахиад арав гаруй хүүхэдтэй
болмоор байгаагаа хэвлэлийн ярилцлагандаа гавьяат өгүүлсэн нь бий. Ямар
сайндаа л Архангайгаас Эрдэнэчимэгийн ээж аав хүргэндээ жавтий хүртээсэн
сураг дуулдана билээ. Бид энд тэдний том охин Үжингүнжийн зургаас
толилуулж байна.
ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN