
Бохирдуулагч нарын чансааг гаргахдаа эрдэмтэд хэд хэдэн үзүүлэлтийг үндэс болгон авсан байна. Үүнд ой мод огтлолт, химийн бордоог ашиглах, экологийн тэнцвэрийг алдагдуулах, хэт ихээр загас агнах, хүлэмжийн хийн хаягдлын хэмжээ зэрэг оржээ. Энэ үзүүлэлт олон оронд нийтлэг учраас тэд ийм сонголт хийсэнбайна.
Дээрх үзүүлэлтэд дүгнэлт хийгээд эрдэмтэд жагсаалтаа тогтоосон байна. Нийт 179 орноос эхний 10-т нь Сингапур, Өмнөд Солонгос, Катар, Кувейт, Япон, Таиланд, Бахрейн, Малайз, Филиппин ба Нидерланд багтав. Хоёр дахь аравт нь Бразили, АНУ, Хятад, Индонез, Мексик, Энэтхэг, Орос, Австрали ба Перу оржээ.
Судлаачид аль нэг улс орон дангаараа экологид сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар болон эдийн засгийн хөгжил хоёрынх нь хоорондын холбоог судалсан байна. Улс орны хөгжил өндөр байх тусам байгалийн нөөцөд халдах нь их гэж тэд үзжээ.