
20.00 цагийн үед Удирдах зөвлөл дахин хуралдаж, 22.00 цагаас Бага хурлаа эхлүүлэх тов гаргасан ба нэр дэвшигчдийн нэрсийг тохиролцож чадахгүй байгаагаас ийнхүү цагтаа эхлэхгүй байгаа аж.
Энэхүү хурлаар анхан шатнаас нэр дэвшүүлсэн 1100 гаруй гишүүнээс УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх 76 нэр дэвшигчийг сонгох юм.
Хуулиараа бол улстөрийн нам, эвслүүд нь маргааш өдөрт багтаан нэр
дэвшигчдийнхээ нэрсийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороонд багтаан
өгөх ёстой. Тиймээс өнөө шөнөдүүлэн хуралдаж нэр дэвшигчдийг эцэслэхээс
аргагүйд хүрээд байна.
Г.ДАРЬ