Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулна

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулна

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага /JICA/, Монгол Улсын Дээд шүүх, Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос хамтран “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийг хэрэгжүүлэгч JICA, Улсын Дээд шүүх, Сангийн яам, Монголын өмгөөлөгчдийн холбоо хэлэлцээд санал нэгтэйгээр төслийг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэн, үр дүнг үнэлсэн санамж бичигт өнөөдөр гарын үсэг зуржээ. Энэхүү төслийн үйл ажиллагааг дүгнэх Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллагын зөвлөх, төслийн үнэлгээний багийн гишүүн Исой Миха, мэргэжилтэн Канэда Масаюки нар энэ сарын 17-нд ажилласан.

Үнэлгээний багийн бүрэлдэхүүн төсөл хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн болон Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, үнэлгээ хийснээс гадна Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газрын болон холбогдох байгууллагын албан тушаалтантай уулзаж, эвлэрүүлэн зуучлалын талаар санал солилцжээ.

Д.ЖАРГАЛ

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж