Төрийн
архивын удирдах ажилтны зөвөлгөөн өнөөдөр Архивын ерөнхий газарт
боллоо. Зөвөлгөөн маргааш үргэлжлэх ба үүнд нийслэлийн болон хөдөө орон
нутгийн 36 гаруй архивын удирдах ажилтан хамрагдаж байна. Уг
зөвөлгөөнөөр төрийн албаны бүхий л архивыг цахим орчинд шилжүүлэн
хадгалж, мэдээллийн нууцлалыг баталгаажуулах талаар хэлэлцэх юм.

болон төрийн бус байгууллагууд мэдээлийн сан болон тайлан тооцоогоо
цахим орчинд нийтэлж, хадгалах ажлын эхлэлүүд хэрэгжиж байгаа билээ.
Тэгвэл ийнхүү архивын мэдээллийн сан цахим орчинд хадгалагдах боллоо.
Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны
хөтөлбөрийн 4.1.8-д “Архивын баримтын ашиглалт, хадгалалт, хамгаалалт,
нөхөн бүрдүүлэлт, лавлагаа, мэдээллийн ажлыг хөгжингүй орнуудын жишигт
хүргэж, архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлнэ”
хэмээн тусгасан дагуух хөтөлбөрийн болон бусад тогтооол, шийдвэрүүдийн
биелэлт болж байгаа ажээ.
У.БОЛОР