
Төрийн болон төрийн бус байгууллагууд мэдээлийн сан болон тайлан тооцоогоо цахим орчинд нийтэлж, хадгалах ажлын эхлэлүүд хэрэгжиж байгаа билээ. Тэгвэл ийнхүү архивын мэдээллийн сан цахим орчинд хадгалагдах боллоо. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.8-д “Архивын баримтын ашиглалт, хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, лавлагаа, мэдээллийн ажлыг хөгжингүй орнуудын жишигт хүргэж, архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлнэ” хэмээн тусгасан дагуух хөтөлбөрийн болон бусад тогтооол, шийдвэрүүдийн биелэлт болж байгаа ажээ.
У.БОЛОР