МАН-ын V Бага хурал дахин хойшилж 20.00 цаг болжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол Удирдах зөвлөл хуралдаад тойрогт нэр дэвшүүлэх хүмүүс хийгээд намын листээр нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрс дээр эцэслэн санал нэгдэж чадаагүйгээс Бага хурлыг хойшлуулсаар байна гэж буй юм. Уг нь Удирдах зөвлөл Бага хурлыг завсарлуулсны дараа хуралдаж нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн юм. Хуулиараа бол улстөрийн нам, эвслүүд нь маргааш өдөрт багтаан нэр дэвшигчдийнхээ нэрсийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороонд багтаан өгөх ёстой. Тиймээс өнөө шөнөдүүлэн хуралдаж нэр дэвшигчдийг эцэслэхээс аргагүйд хүрээд байна.
Г.ДАРЬ