
Уг уулзалт өдөрлөг нь “Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр” болон Цахим засаглал хөтөлбөр, Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдах юм.
Энэхүү уулзалтаар мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон төрийн байгууллагын мэдээлэл технологийн үйлчилгээнд ашиглах дэвшилтэт технологи түүний хэрэглээг бэхжүүлэх талаар ярилцах аж.
Н.НАРАН