Монголд сансрын үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Монголд сансрын үзэсгэлэн нээгдэнэ

Өнгөрөгч гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэр Монгол, Япон хоёр улс сансрын технологийн салбарт хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа үйлдвэрийн яам хамтран энэ сарын 29, 30-нд анх удаа сансрын технологийн үзэсгэлэн, сургалт, семинар зохион байгуулах гэнэ. Энэ үзэсгэлэнгийн гол зорилго нь олон нийтэд сансрын технологи, сансрын биетүүд, сансрын параметрүүд зэргийг таниулах аж.

Үзэсгэлэнд Монгол Улсын хиймэл дагуул, сансар судлалаар мэргэшсэн мэргэжилтнүүд, албан байгууллага, хувь хүмүүс оролцож танилцуулга хийх юм.

С.СҮНДЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж