Рафаэлийн шинэ зураг олдов

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Рафаэлийн шинэ зураг олдов

Италийн Модена хотын музейд Рафаэлийн огт мэдэгдээгүй байсан зураг үзэсгэлэнд тавигдлаа. Хэмжээгээрээ 30х40 см-ын тэр зургийг Рафаэлийн “Буянт гэр бүл” зургаас үндэслэн XIX зуунд хэн нэгэн бүтээсэн гэж урт хугацааны турш тооцож байв. Гэвч мэргэжилтнүүд орчин үеийн арга техникийн тусламжтайгаар зургийг агуу зураач Рафаэль өөрөө зурсан гэж тогтоожээ.
Зотон дээр зөвхөн эмэгтэйн толгойг зурсан байна. Бодвол уг зургийг Рафаэль “Буянт гэр бүл” бүтээлээ хийхийн өмнө этюд болгон зурсан бололтой.
“Буянт гэр бүл” зургаа Рафаэль сэтгэн туурвиж  эхлүүлэд дуусгаж амжаагүй билээ. Зургийг нь түүний  хамгийн авъяастай шавь нарын нэг Жулио Романо гүйцээн зуржээ. Зургийг дээд хамба кардинал Ипполито д"Эсте авч байгаад удалгүй худалджээ. Уг зураг одоо Мадридын Прадо музейд байдаг. Ламтан өөртөө Рафаэлийн өөрийнх нь зурсан хэсгийг үлдээсэн байжээ. Түүнийг дөрвөн зууны дараа д"Эсте-гийн галарейн агуулахаас олсон байна.
Урлаг судлаач Марио Скалини (Mario Scalini) галерейн каталогид Мадоннагийн толгойн зураг л бичигдсэн байсан гэж байгаа ба түүнийг зараагүй гэж  үзээд хайж эхэлсэн байна. Скалинийн анхаарлыг тансаг сийлбэр гуутай жижиг зураг татжээ. Зургийг ингэж нандин гуунд хийсэн хүн хэн түүнийг зурсан болохыг сайн мэдэж байсан гэж Скалини хэлэв. Түүний хэлснээр зургийг XVII ба XIX зуунуудад засварласан бөгөөд орчин үеийн нарийн техник л тэр засварын дороос жинхэнэ зургийг олж харах боломжийг өгөх ажээ Одоо уг зургийг 30 сая еврогоор үнэлээд байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж