“Ухаалаг” кофены машин

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

“Ухаалаг” кофены машин

Техник технологи өдрөөс өдөрт хурдацтай хөгжиж хүний хөдөлмөрийг улам хөнгөлсөөр байгаа билээ.

Автомат роботууд жолоо барьж, цэвэрлэгээ хийх гэх мэтээр хүмүүст тус болж байгаа ба роботын гүйцэтгэж чадах үйлдэл улам тэлсээр байна.

ZipWhip компани автомат кофены машин бүтээсэн ба энэ машин нь бүрэн автоматаас гадна таны кофены хөөсөн дээр текст болон тоо гаргах чадвартайгаараа бусдаасаа давуу талтай юм.

Уг машин нь таны өгсөн тоо болон текстийг кофений хөөсөн дээр хүнсний бэхээр буулгах аж.

Энэхүү текст гаргадаг кофений машин нь оффисийн ажилтан болон ажил хэрэгч хүмүүст хэрэгтэй шийдэл болсон гэж шинжээчид үзэж байгаа аж.

Видео танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж