Энэ жилдээ багтаан Ghost Recon: Future Soldier тоглоом дээр гардаг зүйлийг амьдрал дээр бий болгох гэж байна.
Америкийн зохион бүтээгчид 2000 оноос хойш Human Universal Load Carrier буюу HULC хэмээх хэрэгслийг бүтээхээр ажиллаж байгаа.
HULC-ыг ирэх есдүгээр сард албан ёсоор туршилтанд оруулах ба энэ жилдээ багтаан ашиглалтанд оруулах гэж байгаа ажээ.
Энэхүү хэрэгсэл нь үүргэвч болон ясны бүтэцтэй хөлний бэхлэлтээс бүтэх ба зайгаар ажилладаг ажээ.
Энэ хэрэгслийг өмссөнөөр цэрэг илүү хурдан бас хүчирхэг болох ба эргэх, гүйх, үсрэх үйлдлүүдийг амархан хийх гэнэ. Мөн дүүрэн цэнэгтэй бол 72 цаг зогсолтгүй гүйх боломжтой ажээ.
Америк улс энэхүү хэрэгсэлээ армид нийлүүлэх ба дайн тулааны үед хэрэглэхээр төлөвлөж байгаа юм байна.
Т.МӨНХТҮВШИН