
Немцийн татвар төлөгчдийн холбооны мэдээгээр Ангела Меркелийн канцлерын цалин нь бундестагийн депутатын нэмэгдлийг тооцолгүйгээр сардаа 15832,79 евро болдог гэнэ. Харин 2011 оны наймдугаар сараас канцлерын цалин 334,49 еврогоор нэмэгдэх юм байна.
Тэгвэл Засгийн газрых нь сайд нар одоо 12860,29 еврог сардаа авдаг ажээ. Шинэ хуулиар өөрчлөлт 2010 оны нэгдүгээр сараас тооцогдох учир 2011 оны эцэс хүртэл 2,3 хувиар буюу 13156 евро хүртэл тэдний цалин нэмэгдэнэ гэж RP-Online онцолжээ.
Немцийн татвар төлөгчдийн холбооны тэргүүн Карл-Хайнц Деке (Karl Heinz Daekе) Засгийн газрыг шүүмжлэн “Энэ жилд Засгийн газрын өрийн хэмжээ 100 тэрбум еврогоор нэмэгдэж байхад төсвийн ийм байдал нь тэднийг цалингаа нэмүүлэхээс татгалзуулах ёстой байлаа” гэжээ.
Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэхдээ Засгийн газрын гишүүдийн цалин сүүлийн найман жилд огт нэмэгдээгүй харин зардал нь өсч байгаа гэв.