
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул уурхай, хөдөлмөр, нийгмийн хамгааллын 25 байцаагчдид геологи, уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, дотоод хяналтын талаарх сургалтыг тавдугаар сарын 23, 24-нд хийлээ. Ингэхдээ сургалтыг Австрали улсын туршлага дээр үндэслэн явуулсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Австралийн Куинсландын их сургуулийн Уул уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн төвийн захирал, профессор Давид Клиф, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэргэжилтэн Кармел Бофингер нар энэ асуудлаарх стандарт, аж ахуй нэгж, байгууллагын дотоод аудитад төрөөс тавих хяналтын тухай онцолжээ.
Сүүлийн жилүүдэд геологи, уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хамтаар энэ салбарт үйл ажиллагаа явуулах компанийн эрх үүрэг, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал ихээр зөрчигдөж байдаг тул энэ салбарт шалгалтыг хийх учиртай байцаагчдыг ийнхүү сургалтанд хамруулах нь ихээхэн ач холбогдолтой гэнэ.
У.БОЛОР