
Аунг Сан Су Ки Мьянмарын цэргийн дэглэмийг эсэргүүцсэний төлөө улс төрийн эрхээ хасуулж, олон жил гэрийн хорионд байсан юм. Бангкогт эдийн засгийн чуулга уулзалтад оролцсоны дараа Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч ирэх сард Европт албан ёсны айлчлал хийж, Нобелийн энх тайвны шагналаа гардан авах юм байна.
Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч бүсгүйд 1991 онд Нобелийн энх тайвны шагнал олгосон авч, тус улсын эрх баригчид түүнийг гэрийн хорионд оруулсан учраас шагналыг түүнд нэхэн олгосон юм.
Аунг Сан Су Ки, түүний тэргүүлдэг Ардчиллын төлөөх Үндэсний лиг нам парламентын сонгуульд түүхэн ялалт байгуулж, парламентад дийлэнх болсон юм.
Н.ЭНХ