“Мотив”-ын клипэнд дуучин Ариунаа тогложээ

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

“Мотив”-ын клипэнд дуучин Ариунаа тогложээ

Саяхан зүүн аймгуудаар арав гаруй хоног аялан тоглолтоо хийгээд ирсэн
“Мотив” хамтлагийнхан уран бүтээлийн хувьд тун ч олз омог сайтай байгаа.
Тоглолтоор явахаасаа өмнө тэд fm радионуудаар “Бид буцах замгүй” нэртэй
шинэхэн дуугаа цацсан юм. Саяхан “Line” продакшны “Logic” студи дээр
хийсэн тус дууны шинэхэн клип бэлэн болжээ. Тус клипэнд нь НҮБ-ийн элч
дуучин Ариунаа тоглосон байна. Харин өнөөдөр тус хамтлагийн “Амьдрал
яагаад” дууны шинэхэн клип мэндэллээ. Энэ дуу нь удахгүй дэлгэцийн
бүтээл болох гэж байгаа “Амьдрал чамаас уйдаагүй” телевизийн олон ангит
киноны soundtrack юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж