Үнэт цаасны тухай сургалт болно

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны тухай сургалт болно

Монголын хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг хүртээмжтэй болгох, энэ зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд нэмэр болох зорилготой Үнэт цаасны анхан шатны мэдлэг олгох сургалтыг зургадугаар сарын 4-нөөс хийхээр болжээ. Энэхүү сургалт 64 дэх удаа болж байгаа бөгөөд нийт 1700 гаруй залуус төгс,  хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, боловсролоо дээшлүүлсэн гэнэ. 

Сургалт нийт 14 хоног ургэлжлэх бөгөөд энэ үеэр Монголын хөрөнгийн биржийн арилжаа, судалгаа, мэдээлэл технологи, бүртгэл зэрэг бүхий л салбарын ахлах мэргэжилтнүүд болон Монгол банк, Брокер, дилерийн компаниуд, Арилжаа эрхлэгчдийн холбоо, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, судлаачид эдийн засгийн ойлголтууд тэр дундаа хөрөнгийн зах зээлийн тухай мэдлэг, мэдээллийг танилцуулах юм байна.

Үнэт цаасны суурь мэдлэг олгох уг сургалтыг есдүгээр сар хүртэл зохион байгуулахгүй талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээлж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж