Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхөд холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэж 5.1 жилийн хорих ял оноосон байна. Түүнийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн дотнын найздаа хувьчлахын тулд Өмч хувьчлалын комисс болон удирдлагадаа байгаа албан тушаалтнуудад хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгасан байна.
Д.ЖАРГАЛ