“CEO Summit-2012” чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

“CEO Summit-2012” чуулга уулзалт болно

Монгол Улсын эдийн засаг, бизнесийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй ТОП аж ахуй нэгжүүдийн удирдах үүрэг бүхий захирлуудын дээд хэмжээний чуулга уулзалт буюу “CEO Summit-2012” маргааш МХАҮТ-д болох гэнэ. Чуулга уулзалт хоёр дахь жилдээ болж байгаа ба энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, МХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар нээж үг хэлж, “ЖДБ-г дэмжих, бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, үйл ажиллагаа, туршлага бодит үр дүн” сэдвээр ХХААХҮЯ-ны сайд Т. Бадамжунай, “Монгол улсад тэтгэврийн сангийн тогтолцоог нэвтрүүлэхийн  ач холбогдол, үр дүн” сэдвээр  Санхүүгийн зах зээлийн холбооны дэд ерөнхийлөгч Л. Бямбаа нар болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл илтгэл хэлэлцүүлэх юм байна. Ингэхдээ Монгол Улсын хөгжлийн өнөөгийн болон хэтийн төлөв, хувийн хэвшил дэх хөрөнгө оруулалт, шинээр байгуулах Засгийн газар, улс төрийн нам хүчнүүдэд хандан улс орны хөгжлийн талаарх саналуудыг боловсруулах гэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж