Олон нийтийн дунд гарч болохгүй гэсэн шинэ оношоор бол айхтар харгис хэрцгий, сэтгэцийн өвчтэй, гаж донтон байж болзошгүй. Аль эсвэл олон хүн харахаар цөс нь хөөрч элдэв балай үйлдэл хийдэг алиа салбадай ч байж болзошгүй.
За бараг сүүлчийнх нь онош л зөв болох байх даа. Мань эр гадна сэтгүүлчид болон хөгжөөн дэмжигчид байгаа гэхээр гутлаа тайлж шидээд дээшээ хараад хэвтчихдэг юм гэсэн. Харин хүнгүй байна гэхээр хүн төрхөндөө ордог гэнэ лээ. Гэхдээ шүүх гаж донтонг ч, сэтгэцийн өвчтөнг ч, алуурчинг ч, хулгайчийг ч, тэр ч бүү хэл ийм авлигачдыг ч шүүх л ёстой.
Харамсалтай нь Н.Энхбаяр шүүх хурлыг хийлгэхгүй байх талаар төрийн гурван өндөрлөгийг эзэгнэж байснаасаа илүүтэйгээр өлсгөлөн тархиа гашилгаж байгаа биз ээ. Хэрэвзээ тэр шүүх хуралдаа ирэхгүй бол энэ байгууллага татан буугдахаас өөр замгүй. Мөн Үндсэн хуульд Н.Энхбаярын дархан эрхийн тухай тусгайлан зааж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй.
Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN