
“Челси”-гийн тухайд нэлээд хэмжээний хөрөнгө зарахаар шийдсэн ч “Манчестер Сити” гэх өрсөлдөгчөөсөө эмээж буй гэнэ.
Думбья нь Дидье Дрогба, Саломон Калу нарын хамт шигшээ багтаа хүчин зүтгэдэг. Калу, Дрогба нарын тухайд энэ зуны “Стэмфорд Бриж”-ийг орхих нь тодорхой болоод байгаа билээ.
“Челси” клубтэй холбоотой нэмэлт мэдээлэл хүргэхэд, тэд хагас хамгаалагч Фрэнк Лампардад урт хугацааны гэрээ санал болгосон байна. Түүнчлэн Майкл Эссьен, Флоран Малуда нар ч гэрээгээ сунгахаар ярилцаж буй гэнэ.
С.ЦЭЛМЭГ