Барэзигийн нэрэмжит хөлбөмбөгийн талбайтай болно

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Барэзигийн нэрэмжит хөлбөмбөгийн талбайтай болно

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдах хөлбөмбөгийн битүү цэнгэлдэх
хүрээлэнг 20 дугаар зууны Италийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Франко
Барезигийн нэрэмжит болгохоор болжээ.

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар 2 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Милан
өсвөрийн зуслан-2012” хөтөлбөрийг удирдан зохион байгуулахаар хүрэлцэн
ирээд буй Италийн АС Милан багийнхан өнөөдөр “Моннис” группийн байранд
хэвлэлийн бага хурал хийх үеэр Улаанбаатар хотынхон энэ мэдээг
дуулгалаа. “Моннис” групп өнөө жил “Милан өсвөрийн зуслан-2012”
хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа юм.

 Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хүүхэд багачуудыг энэ спорт руу
өргөнөөр оролцуулах, өвлийн цагт бол уралдаан тэмцээн зохион байгуулчих
зориулалтын талбай байдаггүй. Тиймээс хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв
боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг өсч хүмүүжих нөхцөл бололцоог
бүрдүүлэх үүднээс хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн чармайлт
тавих болсон хотын дарга өнгөрсөн жилээс хөлбөмбөгийн битүү ордонтой
болох санаачлага гаргасан. НИТХ-аар энэ асуудал дэмжигдэж өнөө жилээс
Баянзүрх дүүрэгт хөлбөмбөгийн талбай барихаар болсон юм. Барэзигийн
нэрэмжит хөлбөмбөгийн талбайн шав тавих ёслолын ажиллагаа маргааш 12.00
цагаас болно.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж