Нийслэлийн ”Нээлттэй өдөрлөг” болно

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ”Нээлттэй өдөрлөг” болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх бямба гаригт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн нээлттэй өдөрлөг товлосон ёсоор болохоор боллоо. Өдөрлөгт нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар, Газрын алба зэрэг харъяа 9 байгууллага оролцож, иргэдэд чиглэл бүрээр үйлчилгээ үзүүлэх юм. Иргэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ, хөнгөлөлттэй үнийн худалдаа, татварын буцаан олголт, ажлын байрны талаархи мэдээллийг тодруулан, артерийн даралт, жин, өндөрөө үзүүлэн зөвлөгөө авах, сахарын хэмжээ тодорхойлох үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж, хүүхдийнхээ зуслангийн эрхийн бичгийг ч эндээс худалдан авч болно. Мөн иргэдэд ахуйн хэрэгцээнд олгох газрын байршлыг мэдэж, түлшинд хэмнэлттэй зуух, утаагүй түлшний үзэсгэлэн худалдааг сонирхон, хүнсний ногооны үр, мод тарих зөвлөмжөөр хангагдах боломжтой юм. Иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж