Топ модел Жизэль Бундхен гурван настай хүү Бенжаминтайгаа хамт төрөлх Бостон хотоор зугаалсан гэнэ. Тэрээр өөрийн бүхий л чөлөөт цагаа хүүдээ, гэр бүлдээ зориулахыг хичээдэг хэмээн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Сонирхуулахад Бразилийн нэгэн сонинд саяхан Жизель болон түүний нөхөр Том Брэди нар хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа гэнэ. Тэрээр одоо хоёр сартай жирэмсэн талаараа дотны найзууддаа хэлсэн байна. Mөн өнгөрсөн 15-ны өдөр Бразилд болсон дотуур хувцасны шинэ коллекцын зураг авалтын үеэр түүний гэдэс яльгүй томорсон байсан талаар үзэгчид ярьж байна. Том Брэди Жизель нар 2009 онд гэрлэж байжээ.
Б.Ууганчимэг
Эх сурвалж: WWW.MMINFO.MN