Хатанбулагийнхан цахилгаантай болов

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Хатанбулагийнхан цахилгаантай болов

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эрчим хүчний газар, сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвтэй хамтран анх удаа монголын инженер техникчид өөрсдийн хүч бололцоогоор Дорноговь аймгийн Хатанбулаг суманд нарны эрчим хүчийг ашигладаг станцыг шинэчлэн байгуулж 24 цагийн гэрэл  цахилгааныг бий болгожээ. Энэ сарын эхээр уг станцыг ашиглалтанд хүлээн авах нээлт дээр эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар, сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн дарга Ж.Отгонбаатар нар хүрэлцэн иржээ. Хатанбулаг суманд ашиглалтанд орж буй энэхүү нарны станц нь 185 квт хүчин чадалтай бөгөөд д ахин 15 толийг авчирч суурилуулсан нөхцөлд 200 квт  цахилгаан үйлдвэрлэх боломтой болох юм байна. Хатанбулаг сумын төвийнхий хэрэглээ 70 квт байх тооцоо бий гэнэ. Судалгаагаар эхний ээлжинд уг станц одоохондоо сумынхны хэрэгцээг хангаж байгаа юм байна.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж