Сумочид “Боловсрол” ТВ-д зочилж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Сумочид “Боловсрол” ТВ-д зочилж байна

Арлын орны сумогийн дэвжээнээ ид хаваа гайхуулан буй Монголын сумочид эх
орондоо ирээд байгаа билээ. Нацу башё өндөрлөмөгц нутгийн зүг хүлгийн
жолоо залсан тэд өнөөдөр орой 18.00 цагт “Бөхийн өргөө”-нд болох “Их
Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолтод оролцох юм.

Үндэсний бөх болоод сумочдын хооронд өрнөх өвөрмөц нэгэн тулааны өмнө их
аварга Хакухо М.Даваажаргалаар ахлуулсан сумочид болон даян аварга
Г.Өсөхбаяр тэргүүтэй үндэсний бөхчүүд “Монгол масс медиа” группийн
байранд зочилж, яг одоо телевизийн шууд ярилцлагад орж байна.

Сумочид болон үндэсний бөхчүүдийн оролцох нэвтрүүлгийг “Боловсрол” суваг
телевиз болоод “Sport box” суваг шууд дамжуулан үзүүлж байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж