Цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц шатжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц шатжээ

АНУ-ын тэнгисийн цэргийн “Майами” (USS Miami (SSN-755)) цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц Мэн мужийн Портсмут боомтод байхдаа шатжээ. Ассошиэтэд пресс агентлаг хэдхэн минутын өмнө энэ мэдээлийг цацлаа. Түймрийн улмаас дөрвөн хүн амь насаа алдсан болох нь одоогоор тодорхой болоод байна. Галд түлэгдсэн бусад хүмүүст анхны тусламж үзүүлсний дараа бүгдийг нь эмнэлэгт хүргэсэн байна. Хохирогчид дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу болсон явдлын талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа аж. Гал сөнөөгчид шуурхай ажилласны хүчээр хөлөг онгоцонд ноцтой хохирол учруулахаас нь өмнө түймрийг унтрааж чадсан байна. Уг онгоц нь АНУ-ын Тэнгисийн цэргийн зэвсэглэлд 1990 онд орж ирсэн юм байна.

Х.Сайхан

Эх сурвалж: WWW.MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж