Иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг улам бүр ойртуулж, банк санхүүгийн салбарын хамгийн хурдацтай өсч байгаа Голомт банк 2012 оны 5-р сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хороонд 82 дахь салбар нэгжээ нээлээ.
Энэхүү шинээр нээгдэж байгаа “Варьете” тооцооны төв нь Баянгол дүүргийн засаг захиргаа, Замын цагдаагийн газраас зүүн зүгт 200 метрийн зайд байрладаг. Төмөр зам чиглэлийн зам дагуу учраас тэр хавийн иргэд, аж ахуйн нэгжүүд Харилцах, Хадгаламж, бүх төрлийн зээл, гадаад гуйвуулга зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой байгаа юм.
Тэр ч утгаараа Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк ийнхүү хүн амын төвлөрөл ихтэй газруудаар салбар сүлжээгээ нэмэгдүүлж, харилцагчиддаа хүргэх үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ цаг зав муутай хүмүүст банкны олон төрлийн үйлчилгээг интернэт банкнаас (www.egolomt.mn) боломжийг мөн олгож байгаа билээ.
Голомт банк дараагийн салбар нэгжээ ирэх долоо хоногт нийслэл хотын валют арилжааны гол цэг болсон Найман шарга валют арилжааны төвд нээхээр төлөвлөж байна.