Орхонд 67000 иргэн бэлэн мөнгө авна

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Орхонд 67000 иргэн бэлэн мөнгө авна

Орхон аймагт Засгийн газрын 116-р тогтоол хэрэгжиж байна. Тус аймгийн 67800 иргэн /Үүнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж байна/ хувьцааны үнэ болох нэг сая төгрөгөө бэлнээр авах хүсэлтийг энэ сарын 20-ны өдрөөс өмнө гаргаад байгаа юм.

Аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Дулмаа: Энэхүү компанит ажилд сум, багийн Засаг дарга, төрийн ажилтнууд идэвхтэй оролцлоо. Тэд хагас бүтэн сайнд ч ажилласан. Иргэдийн ихэнх нь бэлэн мөнгө авах өргөдлөө өглөө. 1100 гаруй иргэн хувьцаагаа банкны зээлд шилжүүлсэн бол 390 шахам иргэн орон сууцны төлбөрт шилжүүлэхээр болсон гэж хэллээ.

Л.Батаа /Орхон/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж